|

7000-6070, 9011-6633

Бидний тухай

Бид хэн бэ?

Мэргэшсэн хамт олон

Эрхэм зорилго: Бид эх дэлхийдээ ээлтэй бүтээн байгуулалтыг цогцлоож, ёс зүйтэй бизнесийг тогтвортой хөгжүүлнэ.

Алсын хараа: Бид 2025 он гэхэд чанарын тогтолцоог бүрэн хэрэгжүүлсэн, үндэсний шилдэг бүтээн байгуулагч болж барилгын салбарын загвар компани болсон байна.

Бидний үнэт зүйлс:

  • Зөв хандлага
  • Манлайлал
  • Ногоон орчин
  • Аюулгүй ажиллагаа
  • Тогтвортой хөгжил

“Бридже Тауэр ХХК” нь 2014 оны 3 сард Барилгын материалын худалдаа, Иргэний ба үйлдвэрийн барилгын угсралт, засвар, тохижилт, амины орон сууц угсралт, холбоо дохиоллын систем суурилуулалт чиглэлээр байгуулагдаж тус чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн салбартаа тэргүүлэгч хамт олон болох зорилго тавин ажиллаж байна.

Манай компани нийт  40 гаруй ажилтан, албан хаагчидтайгаас 50%  нь дээд боловсролтой инженер менежерүүд,  50% нь техник мэргэжлийн  болон бусад мэргэжлийн боловсролтой дадлага туршлагатай ажилтнууд байдаг.

Бид өөрийн үйл ажиллагаандаа Европ, ОХУ, Канад, Хятад, Монгол болон олон улсын жишигт хүрсэн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн хэрэглэгчиддээ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ТОХИЛОГ барилгыг хүлээлгэн өгөхөөр чармайн ажилладаг.

Харилцагчийн сэтгэгдэл

Талын чулуу ХХК нь өөрийн эзэмшлийн газар аялал жуулчлалын бааз төлөвлөлтийн дагуух барилгуудыг Бриджетауэр ХХК тай хамтран ажиллаж гүйцэтгүүлсэн ба чанарын өндөр түвшинд бариж хүлээлгэж өгсөнд гүнээ талархаж байна. Баярлалаа танай хамт олонд.
Г.ЗоригтбаатарТалын чулуу ХХК
2016 онд Шарга мортын зусланд минь Бриджетауэр ХХК-н хамт олон 85м2 1 давхар амины орон сууц, 25м2 авто граж, гадна тохижилтын ажлууд зэргийг иж бүрнээр гүйцэтгэж хүлээлгэн өгч байсан. Хурдан, хариуцлагатай хамт олон байсан ба цаашдын ажилд нь амжилт хүсч байна.
Б.БалдандоржИргэн
Цонх констракшн нь Бриджетауэр ХХК тай олон жил хамтран ажиллаж байгаа ба бидний ажлын уялдаа, хамтын ажиллагаа өсөн дэвжиж олон орон сууц, барилга, айл өрхүүдийн төслүүд дээр ажиллаж байна. Хурдан, хариуцлагатай хамт олон та бүхэнд цаашдын ажилд тань амжилт хүсье.
Цонх констракшн Б.Тамир